Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Арвайхээр сумын агаарын чанарын 2021 оны 1-р сарын мэдээ
Арвайхээр сумын хэмжээнд агаарт түгээмэл тархацтай бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нийт тоосонцорын агууламжийг нийт 60 удаа сорьц авч тодорхойллоо.
Агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд : Агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 38 мкг/м3,хамгийн их нь 194 мкг/м3,азотын давхар ислийн дундаж агууламж 54 мкг/м3,хамгийн их нь 205 мкг/м3 байгаа нь агаарын агаарын чанарын стандарт /MNS 4585:2016/ дахь хүлцэх агууламжаас азотын давхар ислийн агууламж 1-удаа 1.0 дахин давсан хүхэрлэг хийн агууламж хэтрээгүй байлаа.
Нийт тоосонцорын хэмжилтийг 20 минутаар өдөрт 3-н удаа нийт 60-н хэмжилт хисэн. Хэмжилтийн дүнгээс үзвэл: тоосонцорын дундаж агууламж 228 мкг/м3 хамгийн их нь 899 мкг/м3, байгаа нь Агаарын чанарын стандарт /MNS 4585:2016/ дахь хүлцэх агууламжаас 8-н удаа 1.3-1.8 дахин давсан байна.
Өмнөх оны 1-р сар,12-р сартай харьцуулахад: Хүхэрлэг хий,азотын давхар ислийн дундаж агууламж өмнөх хэмжээнд ,их агууламж бага зэрэг нэмэгдсэн байлаа. Тоосны агууламж өмнөх саруудаас 1,0 дахин ихссэн байна.
Тойм бичсэн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч
Ш.Оюунбилэг
2021.02.02